Монгол Улсын Засгийн газраас 1992 оноос эхлэн 10 сарын 1-ны өдрийг Монголын ахмадын өдөр болгон зарлаж байсан бөгөөд энэ өдрийг Дэлхий нийтээр 30 дахь жилдээ, Монгол Улсын хэмжээнд 28 дэх жилдээ тэмдэглэж байна.
Монгол Улсынхаа тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хойч үеийнхээ сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж ирсэн азай буурлууд, ахмад настан та бүхэндээ Ахмадын баярын мэнд дэвшүүлье.