СУДАЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ

Он: 2015
Судалгааны нэр: Мянганы сорилын сангийн техник, мэргэжлийн боловсролын төслийн хүрээнд хийгдсэн хөдөлмөрийн зах зээлийн судалгаа - Хэсэг IIБ Барометрийн судалгааны үр дүн
Судалгааны төрөл: Хөдөлмөрийн зах зээл
Судалгааны товч тайлбар: Хөдөлмөрийн зах зээлийн судалгааны хүрээнд хийгдсэн Барометер нь дэлхийн олон оронд, тэр дундаа шилжилтийн орнуудад ашиглагддаг шилдэг судалгааны аргачлал юм. Энэхүү аргачлал нь санал асуулга дээр суурилдаг бөгөөд тогтмол хийснээр ач холбогдол гардаг хэдий ч хийсэн даруйдаа үр дүнг нь гаргаж болно. Санал асуулга нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн чиг хандлагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл (ажиллах хүчний хөдөлгөөн, зөрүү ба ажил олгогчдын хүлээлт)-ийг боловсролын салбарт өгөх зорилготой. Уг санал асуулга нь анхлан Скандинавийн орнуудад боловсруулагдан сүүлийн 15 гаруй жил ашиглагдаж байгаа. Түүнчлэн, Европын Холбооны бусад хөгжилтэй орнуудад Хөдөлмөр Эрхлэлтийн Барометер судалгаа хэлбэрээр ашиглагдаг бөгөөд одоогийн байдлаар хөдөлмөрийн зах зээлийн судалгааны хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл болсон.
Хавсралт файл: Файл харах
 Буцах