СУДАЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ

Он: 2013
Судалгааны нэр: Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа (2010-2011 оны төгсөгчид)
Судалгааны төрөл: Хөдөлмөрийн зах зээл
Судалгааны товч тайлбар: Манай улсад хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн төлөв байдал, хэтийн чиг хандлагыг тодорхойлох судалгаа шинжилгээний ажил төдийлөн хөгжөөгүй, сүүлийн жилүүдэд зарим төсөл, хөтөлбөрийн хүрээнд цөөн тооны судалгаанууд хийгдэж, энэ төрлийн судалгааны ажлын тоо, чанарт ахиц дэвшил гарч байгаа билээ. Хийгдэж буй судалгаанууд ихэвчлэн ажиллах хүчний эрэлттэй холбогдож байгаа ба, тэрхүү эрэлтийг хангах ажиллах хүчний нийлүүлэлтийг судалсан, ялангуяа сургалтын байгууллагын нийлүүлэлтийн талаарх дэлгэрэнгүй судалгаа, мэдээлэл тун хомс байдаг. Хөдөлмөрийн судалгааны институт нь “Дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагыг 2011 онд төгссөн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн түүвэр судалгаа”-г анх удаа улсын хэмжээнд хийж гүйцэтгэлээ.
Хавсралт файл: Файл харах
 Буцах