СУДАЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ

Он: 2015
Судалгааны нэр: Хөдөлмөрийн маргааны шинжилгээ
Судалгааны төрөл: Хөдөлмөрийн зах зээл
Судалгааны товч тайлбар: Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх олон үзүүлэлтийн нэг бол ажил олгогч, ажиллагчдын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтэй холбоотой маргаан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн судалгаагаар судалгаанд хамрагдсан ажилтан, ажил олгогчийн 6-8% нь Хөдөлмөрийн тухай хууль үүссэн маргааныг шийдвэрлэж чадахгүй байна гэж хариулсан бөгөөд маргаан гарч буй шалтгаанаар цалин хөлс, ажлаас үндэслэлгүйгээр халагдах нь гол шалтгаан гэж үзсэн байдаг. Энэ нь хөдөлмөрийн харилцаанд үүсэж байгаа томоохон асуудлуудын нэг болж, Захиргаа болон иргэний хэргийн шүүхэд гаргаж буй хөдөлмөрийн маргааны нэхэмжлэл жил ирэх тусам нэмэгдэх шинжтэй байгааг харуулж байна. Тиймээс хөдөлмөрийн маргаан үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг тодруулах, өсөлт бууралтыг орон нутаг, оны цуваагаар авч судлах шаардлага үүсэж байна. Энэхүү судалгааны зорилго нь Монгол улсын хэмжээнд 2010-2014 онд захиргаа болон иргэний хэргийн шүүхээр хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэсэн байдлыг тоон мэдээлэлд шинжилж, маргаан үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг тодруулах юм.
Хавсралт файл: Файл харах
 Буцах