Судалгааны товч тайлбар: |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн "Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа" нь мөшгөх судалгааны арга, аргачлалын дагуу зохион байгуулагддаг, үндэсний хэмжээнд төлөөлөх чадвар бүхий томоохон түүвэр судалгаа билээ. Энэ удаагийн судалгаанд 2010/2011 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллеж болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөгчдийг дөрөв дэх жилдээ мөшгөн, судалгаанд хамрууллаа. Судалгааны зорилго нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, ажлын байранд зуучлагдаж буй хэлбэр, хугацаа, ур чадварын нийцэл, түүнчлэн ажлын байранд тулгарч буй болон ажилгүй байгаа шалтгаан зэргийг илрүүлэн, салбарын бодлого боловсруулагчид, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын шийдвэр гаргагчид, судлаачдыг тоон мэдээллээр хангахад чиглэгддэг. |