СУДАЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ

Он: 2017
Судалгааны нэр: Нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийн нөлөөллийн шинжилгээ - Шүдний протезийн үнийн хөнгөлөлт
Судалгааны төрөл: Нийгмийн хамгаалал
Судалгааны товч тайлбар: Судалгааны зорилго нь Ахмад настны тухай хуулийн 8.1.1-д заасан ахмад настанд олгох шүдний протезийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээний хэрэгжилт, түүний үр нөлөөг судлах, хөтөлбөрийг сайжруулах санал, зөвлөмж боловсруулахад оршино. Монгол Улсад 2016 оны байдлаар 257.51 мянган ахмад настан 2 байгаа бөгөөд тэдний амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. Үүний нэг нь 2005 оны 12 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.1.-д “хөл, гар, шүд (үнэт металлаар хийхээс бусад)-ний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл худалдан авсан болон дотоодод хийлгэсэн зардлын үнийг 5 жил тутам нэг удаа нөхөн олгох” гэж заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын байдлаар нийт 47.4 мянган хүн протез, ортопедийн хэрэгслийн үнийн хөнгөлөлт эдэлсэн. Үүнээс дийлэнх нь буюу 51.5 хувь нь шүдний протезийн үнийн хөнгөлөлтөд хамрагдсан байна. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд протезийн дотоодод хийлгэсэн зардлын үнийг 5 жилд нэг удаа нөхөн олгох байсан бол Ахмад настны тухай3 хуулийн шинэчилсэн найруулгын дагуу уг хуулийн 8.1.1.-д “... шүд /үнэт металлаар хийхээс бусад/-ний протезийн дотоодод хийлгэсэн зардлын үнийг гурван жилд нэг удаа ...” нийгмийн халамжийн, эсхүл эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн олгохоор өөрчилсөн. Уг хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор тус халамжийн үйлчилгээний талаар үйлчлүүлэгчдийн санал бодол, хэрэгжилтийн үеийн хүндрэл, бэрхшээлийг судлах, санхүүгийн зардлын тооцоо хийх хэрэгцээ, шаардлагын үүднээс энэхүү судалгааг хийлээ.
Хавсралт файл: Файл харах
 Буцах