СУДАЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ

Он: 2017
Судалгааны нэр: Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
Судалгааны төрөл: Нийгмийн хамгаалал
Судалгааны товч тайлбар: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь “Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн нөлөөллийн шинжилгээ”-ний ажлыг хөтөлбөр бүр дээр хийхийг зорьж байгаа бөгөөд энэ удаа Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ (ОНОТХҮ)-нд нөлөөллийн шинжилгээ хийлээ. Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас 2005 онд батлахдаа олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг нэмэлт өөрчлөлтөөр оруулснаар, 2006 оноос эхлэн нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэдийн нэн тэргүүний хэрэгцээнд үндэслэсэн нийгмийн халамжийн шинэ үйлчилгээ болон хэрэгжиж эхэлсэн. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээ нь иргэн, аж ахуйн нэгж (ААН), төрийн бус байгууллага (ТББ)-ын оролцоотойгоор 12 бүлгийн өрх, иргэнд1 арван төрлийн дэмжлэг туслалцаа, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа юм. Энэхүү үйлчилгээний хэрэгжилт муу, зардлын зарцуулалт бага байсан бөгөөд 2008 онд хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, үйлчилгээний үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудлыг зохих журмуудаар шийдвэрлэсэн байна. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний тоон мэдээллээс үзэхэд 2010 оноос хойш уг үйлчилгээнд хамрагдагсдын тоо тасралтгүй өсөж байсан бөгөөд 2014 онд хамгийн их буюу 32438 өрх, иргэн хамрагдсан байна. 2015 оноос энэ төрлийн үйлчилгээнд хамрагдагсдын тоо огцом буурч 7763 болсон бол 2016 онд 5266 өрх, иргэн л хамрагдсан байна2. Үүнээс харахад ОНОТХҮ-ний хамрах хүрээ огцом буурсныг харуулж байгаа бөгөөд үйлчилгээнд өөрчлөлт, шинэчлэл оруулах хэрэгцээ байгаа эсэх, иргэдэд энэхүү үйлчилгээ хэрхэн нөлөөлж байгаа талаар судлах зайлшгүй шаардлага гарсан юм.
Хавсралт файл: Файл харах
 Буцах