Судалгааны товч тайлбар: |
Монгол улс хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, мэргэжилтэй ажиллах хүчний хэрэгцээнд түшиглэн шаардагдах мэргэжил, мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйл ажиллагааг мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоогоор дамжуулан хэрэгжүүлж байгаа билээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь ажил олгогчдын ажилтнуудад тавьдаг ерөнхий болон тусгай ур чадварын шаардлагыг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэгддэг мэргэжлүүдийн хүрээнд тодорхойлох зорилгоор “Ажил олгогчоос ажилтанд тавих шаардлагын судалгаа”-г зохион байгуулан, гүйцэтгэлээ. |