Судалгааны товч тайлбар: |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь ААНБ болон
төрийн байгууллагын ажиллагчдын цалингийн бүтэц болох үндсэн цалин, нэмэгдэл,
нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал зэргийн өөрчлөлт, уялдаа холбоог нарийвчлан
тодруулах, хөдөлмөрийн харилцааны хуулийн зарим үзүүлэлтийн өнөөгийн байдал,
хандлагыг онолын баримжаатайгаар илрүүлэх, бодлого боловсруулагчдын
шийдвэр гаргалтад хэрэглэхүйц мэдээлэл бэлтгэх зорилго бүхий “Цалин хөлсний
бүтцийн судалгаа”-г хоёр жил тутамд үндэсний хэмжээнд зохион байгуулдаг,
томоохон түүвэр судалгаа юм. Тус судалгаанд 2500 орчим ААНБ-ын 25-27 мянган
ажиллагчдыг хамруулж, байгууллагын болон ажиллагчдын тухай мэдээллийг
дэлгэрэнгүй цуглуулдаг.
Судалгааг 2013, 2015, 2017 онуудад хийж гүйцэтгэснээр судалгааны үндсэн
үр дүнгээс гадна ажиллагчдын цалин хөлс, байгууллагын хөдөлмөрийн зардалтай
холбоотой шинжилгээний ажил хийх боломж бүрдэж байна.
Энэ удаад тус институт нь МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн дэд
профессор, доктор Б.Алтанцэцэгтэй хамтран энэхүү шинжилгээний ажлыг хийж
гүйцэтгэлээ.
Та бүхэн шинжилгээний ажлын үр дүнтэй танилцан, өөрсдийн үйл
ажиллагаандаа ашиглахын зэрэгцээ санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран
ажиллахыг хүсье. |