СУДАЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ

Он: 2018
Судалгааны нэр: Малчдын аж байдлын судалгаа
Судалгааны төрөл: Нийгмийн хамгаалал
Судалгааны товч тайлбар: Мал аж ахуйн салбар нь хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний шингээлт өндөртэй голлох салбар боловч тэнд ажиллагсдын бараг таван хүн тутмын нэг нь л нийгмийн даатгалд хамрагдсан байгаа юм. Энэ нь малчдын нийгмийн баталгаа өнөө болон ирээдүйд томоохон эрсдэлд байгааг илтгэх бөгөөд зайлшгүй анхаарах шаардлагатайг илэрхийлж байна. Түүнчлэн мал аж ахуй эрхлэгч, малчид нь хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн хөгжилд дасан зохицох, тэдний гэр бүлийн байдал, нийгмийн хамгаалал, халамж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах нөхцөл, боломж зэрэг аж төрөх ёсны ерөнхий үзүүлэлтүүдийг нарийвчлан судалж, дүр төрхийг тодорхойлох, уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйн үр нөлөө, бололцоог судлах суурь судалгааны ажил үгүйлэгдэж байсан. Энэхүү хэрэгцээ, шаардлагын үүднээс салбарын яамны захиалгаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь “Малчдын аж байдын судалгаа”-г хийж, гүйцэтгэлээ. Та бүхэн судалгааны үр дүнтэй танилцан, өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглахын зэрэгцээ судалгааны арга, аргачлалтай холбоотой санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран ажиллахыг хүсье.
Хавсралт файл: Файл харах
 Буцах