Судалгааны товч тайлбар: |
Хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчний богино хугацааны эрэлтийг тодорхойлох ээлжит судалгааны үр дүнгийн тайланг танилцуулж байна. Энэхүү судалгаагаар 2020 оны хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчний эрэлт буюу хэрэгцээтэй ажиллах хүчний хэмжээг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар, ажил мэргэжлийн ангиллаар болон бүсээр тодорхойллоо. Судалгаанд ҮСХ-ны Бизнес регистрийн санд бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ААНБ-аас тусгай арга, аргачлалын дагуу түүвэрлэн, хамруулсан бөгөөд үр дүнг түүврийн эх олонлогт тархаан тооцсон болно. Энэ удаад Дэлхийн банкны “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”ийн дэмжлэгтэйгээр судалгааны түүврийн хэмжээг нэмэгдүүлсэн болно. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар суурь судалгаа нь хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрийг хангахад чиглэсэн бодлого үйл ажилллагаанд дэмжлэг үзүүлэх ихээхэн ач холбогдолтой бөгөөд бидний судалгааны дүн зохих түвшинд ач холбогдол үр, дүнгээ өгнө гэж найдаж байна. |