Судалгааны товч тайлбар: |
Энэхүү тайланд монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, түүнд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлс, тулгамдаж буй асуудлыг 2004, 2010 оны үр дүнтэй харьцуулж, өнгөрсөн 8 жилд гарсан өөрчлөлтийг тодорхойлох зорилготой судалгааны гол үр дүн, дүгнэлт, санал зөвлөмжийг толилуулж байгаа болно.
2018 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс “Монголын гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлт” судалгааг бүсийн төлөөлөл бүхий 10 аймаг, 30 сум, нийслэлийн 9 дүүрэгт 2016 өрхийг хамруулан явуулав. Түүврийн дизайныг боловсруулахад гэр бүлийн хэлбэр болон газар зүйн байршлыг харгалзан хот, хөдөөгийн өрхийн сонгогдох магадлалд суурилан 2 шатат түүврийн аргыг ашиглан зохиомжлон, нийслэл ба аймгуудад пропорционалиар хуваарилж нийслэлд 816, аймгуудад нийт 1200 өрх, үүнээс тэгш хуваарилалтаар аймаг бүрд 120 өрхийг судалгаанд хамруулав.
Судалгааны онол арга зүйн хувьд 2004 , 2010 онуудын гэр бүлийн харилцааны
судалгааны хүрээнд суурилсан агаад шинээр олон улсад хэрэглэдэг нэмэлт 3 аргачлалыг хэрэглэсэн нь шинэлэг болсон. Үүнд: Гэр бүлийн гишүүдийн дасан зохицол, нэгдмэл байдлыг тодорхойлох аргачлал, Гэр бүлийн хүчирхийллийн модуль, Хүүхдийн хүмүүжлийн модуль орсон болно.
|