Судалгааны товч тайлбар: |
Манай улсад улс төр, эдийн засгийн эрх мэдэл, шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш байдал ихээхэн ялгаатай, эмэгтэйчүүдийн оролцоо хязгаарлагдмал байгааг эмэгтэйчүүдийн голлон хийж буй ажлын төрлүүд, цалингийн байдлаас тодорхой харж болно. 1990 оноос эхлэн гаргаж байгаа Хүний хөгжлийн илтгэл нь хүний хөгжлийн үзэл баримтлалаас эхлээд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, жендэр болон угсаатан ястны асуудлаас үүдэлтэй тэгш бус байдал хүртэлх хөгжлийн олон чухал асуудлыг хөнддөг ба 1995 оны илтгэл "Жендэр ба Хүний хөгжил" сэдэвтэй байсан нь бодлого тодорхойлогчид энэ чиглэлд анхаарлаа хандуулж ирснийг харуулж байгаа юм. Гэвч жендэрийн асуудлыг Монгол улсын хууль тогтоомж, хөтөлбөр, стратеги, баримт бичигт тусгаж төлөвлөсөн байдал, жендэрийн өнөөгийн бүтэц зохион байгуулалтын талаар болон ОУХБ-д конвенцийн тайлан хүргүүлэхэд энэ талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг судлах, шалгуур үзүүлэлт, тоо баримтын мэдээллийг тодорхой болгох шаардлага өнөөдөр ч тулгарсаар байна. Иймээс энэхүү судалгааны гол зорилго нь Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн баримт бичигт болон цалин хөлс, хөдөлмөр эрхлэлтийн судалгаанд жендэрийн талаар тусгасан байдлыг шинжлэхэд оршино. |