Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт

By khaliunaa

“ЭРЭЛТЭД НИЙЦСЭН УР ЧАДВАР ОЛГОХ ХӨТӨЛБӨР" II ЭЭЛЖ

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ.
👉Ажилгүй, ажил хайж байгаа, ажил олоход хүндрэлтэй болон мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэнийг мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтад хамруулж, эзэмшсэн ур чадварыг нь үнэлж баталгаажуулах
👉Албан бус сургалт, амьдралын туршлагаар олж авсан мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх хүсэлтэй иргэнийг чадамжийн үнэлгээнд хамруулж, гэрчилгээжүүлэх
👉Хөтөлбөрт хамрагдсан ажилгүй иргэнийг ажилд зуучилж, ажилтай, орлоготой болоход дэмжлэг үзүүлэх
Хөтөлбөрт дараах иргэнийг хамруулна:
- Ажилгүй иргэн
- Ажил хайгч иргэн
- Ажил олоход хүндрэлтэй иргэн
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажиллах хүчний хэрэгцээнд суурилан мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг дараах 8 салбарын 20 мэргэжлийн хүрээнд зохион байгуулна.
- Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн ажилтан
- Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч
- Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин
- Хүлэмжийн аж ахуйн фермер
- Жимс, жимсгэнийн аж ахуйн фермер
- Сүлжмэлийн үйлдвэрийн технологийн ажилтан
- Арьс шир боловсруулалтын технологийн ажилтан
- Цахилгаанчин
- Гагнуурчин
- Барилгын засал чимэглэлчин
- Бетон арматурчин
- Хуурай хийц угсрагч
- Хүнд машин механизмын оператор
- Хүнд машин механизмын засварчин
- Далд ба ил уурхайчин
-Ойн арчилгаа, ашиглалтын ажилтан
- Төмөр замын замчин
- Авто замын засварчин
- Өгөгдлийн сангийн ажилтан
- Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн
Тус хөтөлбөрийн хоёрдугаар ээлжийн бүртгэл 21 аймаг, Нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар/хэлтэс-т иргэдийг бүртгэж эхэллээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99030117, 99247624




Copyright © 2024 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт