Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт

By khaliunaa

Мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/39 тушаалаар батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны нэгдсэн удирдамж”-ийн дагуу 20 мэргэжлийн хүрээнд 26 Мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
 
Гэрээ байгуулах үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал О.Очирбаатар, ХНУЧСҮГ-ын дарга С.Төмөрсүх болон сургалтын байгууллагуудын төлөөлөл, холбогдох албан хаагчид оролцлоо.
 
Танхимын мэргэжлийн сургалтын зорилго нь богино хугацаанд Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвартай иргэн бэлтгэхэд орших юм.
 




Copyright © 2024 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт