By
Daariimaa.L
Жолоочийн мэргэжлийн зөвлөл, Монголын авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбоотой хамтран “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх” сургалтын төвийн захирал, багш нарыг чадавхжуулах сургалтыг энэ оны IV, V саруудад зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтаар “Багшийн ёс зүй”, “Жолоодлогын дадлагын үеийн хөдөлгөөний аюулгүй байдал хангах” сэдвээр Жолоочийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн, авто инженер Г.Цогбадрах хичээл орж нийслэл, орон нутгийн 620 багш хамрагдлаа.
Сургалтын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт: “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал”;
-Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төв: Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн шалгалт авч байгаа нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал;
- Тээврийн цагдаагийн алба: Зам тээврийн осол зөрчил тулгамдаж буй асуудал урьдчилан сэргийлэх арга хэмжээ сэдвээр тус тус мэдээлэл хийж, мэдээлэлтэй холбоотой санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.