Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт

By khaliunaa

Агро ХАБ /AGRO-HUB/ -ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

БНСУ-ын хөрөнгө оруулалттай Грийн Агро сургалт судалгааны төв, Технож Бизнес Инкубатор Төв ТББ нарын хамтарсан Агро ХАБ /AGRO-HUB/ -ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
 
Тус нээлтийн арга хэмжээнд Хүний нөөц, ур чадварынн сургалт үнэлгээний газрын дарга С.Төмөрсүх, СБМА-ны дарга Н.Түмэн-Өлзий, Гадаад харилцааны мэргэжилтэн Д.Өнөрцэцэг, Төслийн зохицуулагч Э.Болор-Хэрлэн нар оролцлоо.
 
ХНХСҮСИ-ийн ажилтнуудыг чадавхжуулах, хариуцсан ажлын хүрээнд туршлага судлах, мэргэжлийн сургалтын байгууллагын багш, ажилтнуудыг мэргэшүүлэх, мэргэжлийн зөвлөл болон ажил олгогчидтой хамтран ажилтан, албан хаагч нарыг тухайн улс оронд их дээд сургууль, богино хугацааны сургалтад хамруулах, хоёр улсын хооронд эксперт багш нарыг харилцан туршлага солилцох зорилгоор ХНХСҮСИ-ийг төлөөлөн ХНҮЧСУГ-ын дарга С.Төмөрсүх нь БНСУ-ын “Жи Эй Ти Си” ХХК-ийн захирал Лий Хэ Шиг, Технож Бизнес Инкубатор Төв НҮТББ-ийн тэргүүн Г.Галаарийдий нартай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
Санамж бичгийн хүрээнд Мэргэжлийн сургалтын байгууллагын багш, инженер, техникийн ажилтан нарыг мэргэжлийн туршлага судлах, чадвахжуулах болон мэргэшүүлэх сургалтыг хамтран зохион байгуулах, ХНХСҮСИ-ийн ажилтан, албан хаагчдыг хариуцсан ажлын хүрээнд туршлага судлах, чадавхжуулах, Мэргэжлийн зөвлөл болон ажил олгогчидтой хамтран ажилтан албан хаагч нарыг тухайн улс оронл их дээд сургууль болон, богино хугацааны сургалтад хамруулах, Хоёр улсын хооронд эксперт багш нарыг харилцан туршлага солилцох зэрэг саналуудад харилцан тохиродцов.




Copyright © 2024 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт