Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт

By Munkhtulga.D

Цалин хөлсний бүтцийн судалгаа - 2023

“Цалин хөлсний бүтцийн судалгаа 2023”-ыг цалин хөлсний талаарх өмнөх жилүүдийн мэдээллийг шинэчлэх, статистикийг боловсронгуй болгох, ажиллагчдын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал зэргийг нарийвчлан тодорхойлох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон ажиллагчдын ажлын цаг, аж ахуйн нэгжийн хөдөлмөр эрхлэлтийн зардал зэрэг бусад цалин хөлстэй холбогдох үзүүлэлтүүдтэй харьцуулан боловсруулж хөдөлмөрийн салбарын бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, хэрэглэгчдийг мэдээллээр хангах зорилгоор хийж гүйцэтгэсэн.

Цалин хөлсний бүтцийн судалгаанд Улсын хэмжээнд байнгын үйл ажиллагаа явуулдаг нийт 2695 аж ахуйн нэгж байгууллагыг түүвэрлэсэн бөгөөд судалгаанд 2012 ААНБ хамрагдлаа. Үүнээс орон нутгийн 755, Улаанбаатар хотын 1257 ААНБ хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан байгууллагад нийт 191.1 мянган ажиллагчид хөдөлмөр эрхэлж байна. Эдгээр ажиллагчдын 22.6 хувь буюу 29.2 мянган ажиллагчид уг судалгаанд хамрагдсан. Судалгаанд хамрагдсан ажиллагчдын 54.6 хувь нь эрэгтэй, 45.4 хувь нь эмэгтэй ажиллагчид байлаа. Хөдөлмөр эрхэлж буй байдлаар авч үзвэл 98.5 хувь нь байнгын, 1.5 хувь нь түр хөдөлмөр эрхлэгчид байна.

Судалгаанд хамрагдсан ажиллагчдын нийт цалингийн улсын дундаж хэмжээ 1620.0 мянган төгрөг байгаа ба нийт цалингийн 1442.2 мянган төгрөг буюу 89.0 хувийг үндсэн цалин, 90.6 мянган төгрөг буюу 5.6 хувийг нэмэгдэл, 71.9 мянган төгрөг буюу 4.4 хувийг нэмэгдэл хөлс, үлдсэн 15.5 мянган төгрөг буюу 1.0 хувийг шагнал урамшуулал бүрдүүлж байна.

Та энэхүү судалгааны тайланг http://institute.gov.mn/storage/sudalgaas/June2024/KEc4mSBuWNWi5bY5VGsG.pdf линкээр орж уншаарай. Манай байгууллагын вэбсайтын судалгаа цэсээс бусад судалгаануудын тайланг үзэх боломжтой.




Байгууллагын хаяг байршил: УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам, 55-р байр, 2-р давхар

Вэб хандалтын тоо

  • Өнөөдөр: 536
  • Энэ 7 хоног: 5649
  • Энэ сар: 71645
  • Нийт: 714882

Copyright © 2025 Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн