By
Daariimaa.L
Ажлын байрны нэр: Төслийн зохицуулагч
Байршил: Улаанбаатар хот
Бүтэн цагийн: 7 хоногт 40 цаг ажиллана

Анкетаа info@institute.gov.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих дугаар: 7711-1331

-Төслийн тухай ерөнхий мэдээлэл
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2023 оны 4-р дүгээр тогтоолоор баталсан “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”

- Төслийн зохицуулагч нь хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааны тайланг холбогдох нэгжүүдээс хүлээн авч нэгтгэн ХНХЯ болон Дэлхийн банкинд танилцуулах ажлыг гэрээнд заасан хугацаанд, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.

Мэргэшил
-Боловсрол, Бизнесийн удирдлага, Төрийн удирдлага болон холбогдох бусад чиглэлээр сурч төгссөн байх (Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй)

- Хувийн эсвэл төрийн байгууллагад ижил төстэй албан тушаалд ажиллаж байсан.
- Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Мэргэжлийн боловсролын салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бусад мэдлэг, нэмэлт ур чадвар
- Англи, Монгол хэлээр чөлөөтэй ярьж, бичих чадвартай
- Төрийн бус байгууллага, хэрэгжүүлэгч агентлаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, засгийн газартай харилцах менежментийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
- Төслийн үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, ажлын ачааллыг тохируулах, үүрэг даалгаврыг зохион байгуулалттайгаар эрэмбэлэх чадвартай
- Харилцааны өндөр ур чадвартай. Санаа бодлоо тодорхой илэрхийлж, тус ажлыг гүйцэтгэхэд тулгарч буй бэрхшээлийг тодорхой ойлгуулах чадвартай
- Харилцааны соёлтой, хамтран ажиллагсад болон түнш байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллах чадвартай