By
Admin
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс “Чадамжийн үнэлгээний ажилтан бэлтгэх сургалт”-ыг 2024 оны 03 дугаар сарын 25-28 ны өдрүүдэд зохион байгууллаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/513, А/171 тоот хамтарсан тушаалаар баталсан “Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журам”-ын 5.1.3 заалтад үнэлгээний ажилтан бэлтгэх, гэрчилгээжүүлэх институтийн чиг үүргийг тусгасан.
Энэ удаагийн сургалтыг мэргэжлийн чиглэлээр төрөлжүүлэн танхимаар зохион байгуулсан бөгөөд Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо, Монголын үндэсний музейн тайлбарлагчдаас бүрдсэн 18 оролцогч хамрагдаж, Үнэлгээний арга зүйг эзэмшсэн ба цаашид тухайн мэргэжлээр мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгч, мэргэжилтэй ажилтан, иргэний мэдлэг ур чадварыг үнэлэх гэрчилгээгээ гардан авч, эрх бүхий үнэлгээний ажилтан боллоо.
Үнэлгээний ажилтан бэлтгэх сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн Үнэлгээ, баталгаажуулалтын албанаас удирдлага арга зүйгээр ханган ажиллалаа.
Чадамжийн үнэлгээний ажилтан бэлтгэх сургалтад амжилттай хамрагдаж, үнэлгээний ажилтан болсон оролцогчдодоо баяр хүргэж, амжилт хүсье.
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Үнэлгээ, Судалгааны Институт