Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт

By Daariimaa.L

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ 55 ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛААД БАЙНА

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ 55 ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛААД БАЙНА
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийг хэрэгжүүлэх журам, заавар, дүрэм, аргачлал боловсруулж батлуулах ажлын хэсгийн ээлжит хурал 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр боллоо.
Тус ажлын хэсгийн ахлагч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал хурлыг нээж, дүрэм, журам боловсруулан, батлуулах ажлын явцыг танилцууллаа.
Нийгмийн даатгалын багц хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбоотой хуулийг хэрэгжүүлэх дүрэм, журам боловсруулан, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явц 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар:
👉Засгийн газрын тогтоолоор батлуулсан - 14,
👉Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар батлуулсан - 12,
👉Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар батлуулсан- 8,
👉Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бусад яамдтай /Сангийн яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам/ хамтран баталсан - 7,
👉Нийгмийн даатгалын ерөнхий газрын баталсан - 7,
👉Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газартай хамтран баталсан-1,
👉 Нэмэлтээр батлуулсан 6 дүрэм, журам /Үүнд: Засгийн газрын тогтоолоор - 3, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар - 2, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан - 1/тус тус байна.
2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дүрэм, журмын боловсруулалт бүрэн дууссан бөгөөд батлагдсан нийт 55 дүрэм, журам байна.
 
 
 
 




Байгууллагын хаяг байршил: УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам, 55-р байр, 2-р давхар

Цэсүүд

Холбоо барих

Вэб хандалтын тоо

  • Өнөөдөр: 331
  • Энэ 7 хоног: 4088
  • Энэ сар: 57618
  • Нийт: 266797

Copyright © 2024 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт