Судалгааны товч тайлбар: |
Хөдөлмөрийн зах зээлийн үндсэн судлагдахууны хүрээнд зайлшгүй авч үзэх шаардлагатай асуудлын нэг нь хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдал, эрсдэл юм. Монгол улсад 1992-2012 он хүртлэх 20 гаруй жилийн хугацаанд нийт хөдөлмөрийн насны иргэдийн 66.1 хувь нь эдийн засгийн үйл ажиллагаанд оролцсон байдаг. Хугацааны эхэн үеэс дунд үе хүртэл энэ тоо хэмжээ тасралтгүй буурч, 2000-аад оноос бага хэмжээний өсөлт гарсан хэдий ч дорвитой ахиц гарахгүй байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин улсын дунджаас доогуур байна. Хөдөлмөрийн судалгааны институт нь Хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлын судалгааг анх удаа үндэсний хэмжээнд хөдөлмөрийн насны /15-59/ хүн амыг хамруулан зохион байгуулж явуулсан. Судалгааны зорилго нь хөдөлмөрийн насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлын хүрээнд тогтвортой хөдөлмөр эрхлэлх боломж, эрсдэл, хязгаарлалтууд, нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох явдал юм. |