Судалгааны товч тайлбар: |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн “Төгсөгчдийн хөдөлмөр
эрхлэлтийн судалгаа” нь мөшгөх судалгааны арга, аргачлалын дагуу зохион байгуулагддаг,
үндэсний хэмжээнд төлөөлөх чадвар бүхий томоохон түүвэр судалгаа юм. Энэ удаагийн
судалгаанд 2015-2016 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллеж болон мэргэжлийн
боловсрол, сургалтын байгууллага төгсөгчдийг хоёр дахь жилдээ хамрууллаа.
Судалгааны зорилго нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, хөдөлмөрийн зах
зээл дэх өөрчлөлт, ажлын байранд зуучлагдаж буй хэлбэр, хугацаа, ур чадварын нийцэл,
түүнчлэн ажлын байранд тулгарч буй болон ажилгүй байгаа шалтгаан зэргийг илрүүлэн,
салбарын бодлого боловсруулагчид, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол,
сургалтын байгууллагын шийдвэр гаргагчид, судлаачдыг тоон мэдээллээр хангахад
чиглэгддэг.
Хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийг ажил мэргэжлийн түвшинд судлах явдал нь
бодлого боловсруулахад ихээхэн ач холбогдолтой. Тодруулбал, төгсөгчдийн ХЗЗ дэх
өөрчлөлтийг хянах, түүний дотор ажилгүйдлийн шалтгааныг тодорхойлох, хөдөлмөрийн зах
зээлд бэлэн буй ажлын байрны шаардлагад сургалтын байгууллагаас нийлүүлэгдэж байгаа
мэргэжилтний ур чадвар нийцэж байгаа эсэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй
хүндрэл бэрхшээл, тэдний хэтийн төлөвлөгөө зэрэг асуудлыг тоон болон чанарын үзүүлэлтээр
дамжуулан судалж, бодлого боловсруулагчид болон хэрэглэгчдэд хүргэх нь уг судалгааны ач
холбогдол оршдог.
Та бүхэн судалгааны дүн, тайлантай танилцан, өөрсдийн үйл ажиллагаандаа
ашиглахын зэрэгцээ судалгааны арга, аргачлал, дүн шинжилгээтэй холбоотой санал хүсэлтээ
бидэнд илгээж, хамтран ажиллахыг хүсье. |