Судалгааны товч тайлбар: |
МХЕГ-ын статистик мэдээллээр 2009-2013 онуудад 2026 үйлдвэрлэлийн осол гарч 458 тохиолдолд хүний амь эрсэдсэн байна. Албан ёсоор бүртгэгдсэн үйлдвэрлэлийн осол жил бүр 400, ослын улмаас эндсэн хүний тоо 80 орчим, уул уурхайн салбарт үйлдвэрлэлийн осол хамгийн их байгаа бөгөөд 4 осол тутмын нэг нь ноогдож байна. Иймд төр засгийн түвшинд үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах талаар дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай тул юуны өмнө өндөр эрсдэл бүхий уул уурхайн салбараас эхлэн үнэлж, зөрүүг тодорхойлон, сайжруулах шаардлага байна. Монгол улсын нутаг дэвсгэрт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нүүрсний салбарын аж ахуй нэгж байгууллагууд болон бичил уурхайн ХАБЭА-н тухай хууль, ил уурхайн ХХАА-ны нэгдсэн дүрэм, холбогдох стандарт, эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийн түвшин, төлөв байдлыг тодорхойлоход судалгааны зорилго оршино. |