Судалгааны товч тайлбар: |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь нийгмийн халамжийн үйлчилгээний хэрэгжилт, түүний үр нөлөөг судлах, үйлчилгээг сайжруулах санал, зөвлөмж боловсруулах зорилго бүхий судалгааг тогтмол хийдэг билээ.
Бид энэ удаад Эрүүл мэнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын 2018 онд хамтран баталсан “Нийгмийн халамжийн тухай” хуулийн 3.1.6-д заасан байнгын асаргаа шаардлагатай иргэний өвчин гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлттэй холбогдуулан байнгын асаргаа шаардлагатай болон тэднийг асарч буй иргэдэд олгогддог мөнгөн тэтгэмжийн үйлчилгээний хэрэгжилт, үр нөлөөг судлах, зөвлөмж боловсруулах ажлын хүрээнд “Нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийн нөлөөллийн шинжилгээ – Байнгын асаргаа шаардлагатай болон тэднийг асарч буй иргэнд олгох мөнгөн тэтгэмжийн үйлчилгээ” судалгааг баталсан удирдамжийн дагуу гүйцэтгэн, үр дүнгийн тайланг танилцуулж байна.
Та бүхэн судалгааны үр дүнтэй танилцан, өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглахын зэрэгцээ судалгааны арга, аргачлалтай холбоотой санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран ажиллахыг хүсье |