Судалгааны товч тайлбар: |
Хөдөлмөрийн салбарт хүчин зүйлсийн хамаарлын тооцооллын загварыг хөгжүүлсэнээр богино хугацаанд эдийн засагт болж буй гадаад болон дотоод үйл явц хөдөлмөрийн салбарт хэрхэн, ямар хэмжээгээр нөлөөлж буйг илэрхийлэх боломжтой болох юм. Цаашид тус загварыг динамик болгон хөгжүүлж хүчин зүйлсийн өөрчлөлтөөс эдийн засагт тодорхой хугацааны дараа гарах шууд болон дам нөлөөлөл, түүгээр дамжин хөдөлмөрийн зах зээлд хэрхэн яаж илрэхийг тооцоолох боломжтой болно. Энэхүү загварчлалыг хөгжүүлсэнээр эдийн засгийн хүрээнд гарч буй аливаа шийдвэрээс гадна хүрээлэн буй орчин болон нийгмийн хүчин зүйлс хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөө үзүүлж болохыг урьдчилан харах боломжтой болох бөгөөд энэ нь бодлого боловсруулагчдын хэрэгцээнд мэдээллийн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. |