СУДАЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ

Он: 2014
Судалгааны нэр: Дунд ба урт хугацааны хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн таамаглал
Судалгааны төрөл: Хөдөлмөрийн зах зээл
Судалгааны товч тайлбар: Хөдөлмөрийн эрэлт-нийлүүлэлтийн таамаглал нь хөдөлмөрийн зах зээлд үүсч болзошгүй тэнцвэргүй байдлыг бууруулах, түүнээс сэргийлэх нэгэн төрлийн дохиолол болж байдаг. Тэнцвэргүй байдлын нэг хэлбэр бол дээд боловсролтой хүн урт хугацаагаар ажил олж чадахгүй байх тохиолдол юм. Энэхүү тэнцвэргүй байдал үүсэх гол шалтгаан нь ажил олгогчид болоод хөдөлмөрөөрөө нийлүүлэгчдийн дунд хөдөлмөрийн зах зээлийн талаар ялгаатай мэдээлэл оршиж байдагтай холбоотой. Эрэлт-нийлүүлэлтийн таамаглал нь дохиолол болж өгснөөрөө хөдөлмөрийн нөөцийн зохистой хуваарилалт хангагдаж улмаар үр ашигтай хөгжил цогцолж болно. Үндсэндээ таамаглал нь бодлогын болон мэдээллийн гэсэн хоёр үүргийг гүйцэтгэж байдаг. Бодлогын үүрэг: Хөдөлмөр эрхлэлт үйлдвэржилт болон боловсролын (хүний нөөцийн хөгжил) талаар баримтлах төрийн бодлогын үндсэн өгөгдөл болж байдаг. Мэдээллийн үүрэг: Хүмүүст ажил мэргэжлээ сонгох, мэргэжлээ дээшлүүлэх зэрэг шийдвэрт ашиглагдах өгөгдөл болж байдаг. Мэдээллийн үүргийнхээ дагуу, таамаглал нь хөдөлмөрийн зах зээлд орж ирж байгаа хүмүүст зөв шийдвэр гаргахад туслах улмаар хөдөлмөрийн зах зээлийн үр ашигтай байдлыг дээшлүүлдэг. Эдгээр үүргийг Монгол Улсын хэмжээнд биелүүлж байх хөдөлмөрийн зах зээлийн таамаглалын системийг хөгжүүлэх шаардлага бий болсон. Энэхүү системийг Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөрийн судалгааны институт хөгжүүлсэн бөгөөд МУ-ын дунд ба урт хугацааны хөдөлмөрийн эрэлт-нийлүүлэлтийн таамаглалын загварын 2014 оны үр дүнг танилцуулж байна.
Хавсралт файл: Файл харах
 Буцах