Социологийн тухай товчхон



XYIII-XIX зуунд дэлхий нийтэд нийгэм-улс төр, эдийн засгийн олон том өөрчлөлт явагдсан. XVIII зуунаас өмнө нийгэм хамт олны хөгжил, зан үйлийн талаар судлах зүйлгүй, статик шинжтэй бөгөөд огт өөрчлөгддөггүй гэж үздэг байжээ.

Социологийн шинжлэх ухаан нь Аж үйлдвэрлэлийн болон Францын хувьсгалаас үүдэлтэй юм. Эдгээр үйл явц нь олон нийтийн ертөнцийг үзэх үзлийг өөрчилж, капитализмыг нийгмийн байгууллын хувьд өргөжин тэлж, нийгэмд ангиудыг бодитойгоор бий болгоход гол үүрэг гүйцэтгэсэн.



Өөрчлөлтийг даган улс төрийн олон ургалч үзэл санаа дэлгэрч, үүний зэрэгцээ боловсрол, мэдлэг нь ардчилагдаж эхлэв. Суурь машин бий болж, аж үйлдвэржиж эхэлснээр хөдөө, орон нутгаас хот руу шилжин суурьшигчид олноор амьдралын чанараа сайжруулахын тулд нүүж очжээ. Үйлдвэрлэлийн аргыг өөрчилснөөр нийгмийн асуудлууд улам бүр нэмэгдэж, эргээд эргэцүүлэн бодох нь сонирхол татсан юм.

Эдгээрийн үр дүнд нийгмийн асуудлууд судалгааны сэдэв болж эхэлсэн бөгөөд тодорхой аргууд, алхмуудын тусламжтайгаар шинжлэх ухааны үүднээс тэдгээрт анализ хийх боломжийг эрэлхийлэх болсон. Социологийн андагчдын тоонд нь Анри де Сен Симон, Огюст Конт, Карл Маркс нарыг оруулан тооцож болно.

О.Конт социологийг “Нийгмийн бүх үзэгдэл, үйл явцыг тодорхой хуулиудын тусламжтайгаар судлах, ойлгох үүрэгтэй” гэж тодорхойлсон байдаг. Хэдэн жилийн дараа Британийн эрдэмтэн Герберт Спенсер Социологи хэмээх үгийг анх хэрэглэсэн бөгөөд энэ нь өнөөгийн бидний мэддэг социологийн шинжлэх ухааны эхлэлийн цэгийг хатгасан явдал болсон юм.

Социологийн эцэг хэмээн нэрлэгддэг Эмиль Дюркгейм нийгмийн үзэгдэл, үйл явц нь биднээс ангид обьектив зүй тогтолтой бөгөөд эргээд бидэнд албадлагын нөлөө үзүүлдэг гэж үзсэн байдаг. Социологийн шинжлэх ухаан үүсэхтэй зэрэгцэн хүний эрхийн төлөөх хөдөлгөөн, учир шалтгаацал, шүүмжлэлт сэтгэлгээ, шинжлэх ухаанлаг сэтгэлгээ зэрэг эхээ авсан байдаг.



Социологийн судалгааны талаарх үндсэн ойлголт

Социологийн аливаа судалгааны урьд хайгуулын судалгаа хийгдсэн байх ёстой. Социологийн судалгаа бүр заавал "Судалгааны хөтөлбөр"-тэй байх ёстой.

Хайгуулын судалгаа

Социологийн судалгааны хөтөлбөр бичихэд шаардлагатай мэдээлэл цуглуулах, судалгааны объектын талаар өргөн мэдлэгтэй болох зорилгоор хийдэг судалгааг хайгуулын судалгаа гэнэ. Хайгуулын судалгааг 3 чиглэлээр хийдэг. Үүнд:

  1. Тухайн судлах гэж байгаа асуудлын талаар өмнө нь хийдсэн судалгаа шинжилгээний ажлын жагсаалтыг гаргана. Нэг бүрчлэн танилцана.
  2. Салбартаа нэр хүндтэй хүмүүстэй уулзаж ярилцана.
  3. Судалгааны объектын тухай судалгаа хийнэ.

Судалгааны хөтөлбөр

Нийгмийн үзэгдэл үйл явцыг судлах логик дэс дараалал, арга зүйн үндэслэл зэргийг тусгаж судалгааны ерөнхий чиг, агуулга, гарах үр дүнг урьдчилан заасан баримт бичгийг судалгааны хөтөлбөр гэнэ. Сайн боловсрогдсон судалгааны хөтөлбөр бол судалгааны ажил амжилттай болохын гол баталгаа болж өгдөг.

Дараах бүтэцтэй:

  1. Хөтөлбөрийн арга зүй
    • Асуудлын томьёолол
    • Судалгааны объект ба судлах зүйл
    • Судалгааны зорилго, зорилт
    • Судалгааны үндсэн ойлголтод тайлбарлал хийх
    • Судалгааны таамаглал

  2. Хөтөлбөрийн аргачлалын хэсэг
    • Судалгааны зарчмын стратегийн төлөвлөгөө
    • Судалгааны түүвэр ба ажиглалтын нэгжийн үндэслэл
    • Мэдээлэл цуглуулах ба түүнд эцсийн боловсруулалт хийх ёс горим
Социологийн судалгааны үндсэн аргууд
Социологийн судалгааны үндсэн аргуудыг 2 бүлэгт хуваан үзэж болдог. Үүнд:

  1. Судалгааны тоон арга
  2. Судалгааны чанарын арга

Судалгааны тоон арга

Эцсийн баримт өгөгдлүүд нь тоогоор илэрхийлэгддэг судалгааны аргыг тоон арга гэдэг. Тоон аргад анкет, стандарт сурвалжлаг, социометр, статистик баримт бичиг судлах арга, контент- анализ, нийгмийн туршилт зэргийг багтааж болно. Социологийн судалгааны тоон арга нь макро социологийн онолд тулгуурласан нийгмийн том бүлэг, институт, нийгмийн бүхэлд нь судлахад зориулагдсан, өгөгдөлд математик-статистикийн боловсруулалт хийхэд тохиромжтой, хатуу загварчлагдсан байдаг.

Судалгааны чанарын арга

Чанарын судалгааны үндсэн арга нь оролцсон ажиглалт, чөлөөт сурвалжлаг, бүлгийн сурвалжилгын нэг төрөл болох фокус бүлгийн арга болно. Чанарын судалгааны гол хэрэглүүр нь судлаач бөгөөд өдрийн тэмдэглэл, захидал, сонин, сэтгүүл, ном, видео бичлэг, кино, фото зураг зэрэг мэдээллийн төрөл бүрийн туслах эх үүсгэврийг ашиглаж болно.

Чанарын судалгаа тооноос илүүтэйгээр үг өгүүлбэр, бичвэр мэдээлэлд, холбоо хамаарлаас илүү үйлдлийн субьектив учир холбогдолд, таамаглал шалгахад бус судалгааны эцэст таамаглал дэвшүүлэхэд, хэн юу гэж хариулсан, хэд нь тэгж хэлсэн гэдэгт бус яагаад ингэж хариулав гэдэгт гол анхаарлаа хандуулдаг.

Судалгааны тоон арга

Онол арга зүйн суурь
  • Реализм
  • Обьектив, найдвартай мэдлэг
  • Тус тусдаа орших параметрүүдийн хоорондох логик холбоо хамаарлыг тайлбарлана

Шинжилгээ хийхдээ
  • Нийтлэг, ерөнхий
  • Үйл явдал, тохиолдлыг тодорхойлох замаар ангилал хийх
  • Шинжилгээний төвд: нийгмийн бүтэц, гадаад обьектив байдал

Судалгааны зорилго
  • Учир шалтгааны үүднээс тайлбарлах
  • Хоорондын хамаарлыг хэмжих

Шинжилгээний үндсэн нэгж
  • Баримт, үйл явдал

Найдвартай байдлыг тогтоох
  • Дахин давтагдах найдвартай тогтсон холбоо хамаарал

Шинжилгээний логик
  • Дедуктив арга: ойлголтыг бүтээх замаар хийсвэрлэлээс тодорхой руу чиглэсэн

Хандлага
  • Жесткий, холодный
  • Системчлэх


Судалгааны чанарын арга

Онол арга зүйн суурь
  • Феноменологи
  • Релятивизм
  • Үйл явдал ба үзэгдлүүдийн ерөнхий дүр зургийг тайлбарлан бичиглэнэ.

Шинжилгээ хийхдээ
  • Онцгой, тусдаа
  • Үйл явдал, тохиолдлыг бичиглэн тоочих
  • Шинжилгээний төвд: хүн, дотоод субьектив байдал

Судалгааны зорилго
  • Ажигласнаа ойлгож тайлбарлах
  • Хандлагыг нь гаргах

Шинжилгээний үндсэн нэгж
  • Субьектив
  • Мэдрэмж, мэдлэг

Найдвартай байдлыг тогтоох
  • Мэдээллийн бодит байдал

Шинжилгээний логик
  • Индуктив арга: бодит амьдралын баримтаас хандлага гаргахад чиглэсэн

Хандлага
  • Мягкий, теплый
  • Тайлбарлах, хүүрнэн өгүүлэх.


ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СУДАЛГААНЫ ИНСТИТУТ



БУСАД МЭДЭЭ

10/05/2020
У.Хүрэлсүх: Богино хугацаанд чанартай бэлтгэгдсэн боловсон хүчин манай бүтээн босголтын зүтгүүр, хөгжлийн тулгуур болох учиртай
10/01/2020
АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
09/23/2020
САЙН ДУРЫН НИЙГМИЙН ДААТГАЛД ГАР УТАСНААСАА ХАМРАГДААРАЙ
09/21/2020
НИЙГМИЙН ДААТГАЛЫН АРХИВ БҮРЭН ЦАХИМЖЛАА
09/14/2020
“Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан
09/14/2020
“Ажил мэргэжлийн лавлах”-ын жагсаалтыг баталлаа
09/10/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо
08/25/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо
08/18/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг болно
08/07/2020
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах тал дээр анхаарч ажиллана