Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сургалт, Үнэлгээ, Судалгааны институт, Жендэрийн үндэсний хороотой хамтран "Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын салбар ба жендэр, Жендэрийн статистик ба Олон улсын хөгжлийн индексүүд" сэдвийн хүрээнд сургалт, дадлага ажлыг зохион байгууллаа.
Сургалтаар албан хаагчдын жендэрийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, жендэрийн үзэл баримтлалыг салбарын хөгжлийн бодлогод нэгтгэж, бодлогын хэрэгжилтийг жендэрийн мэдрэмжтэй зохион байгуулж буй эсэхэд үнэлгээ өгөхөд арга зүйн чадавх олгох зорилготой.
Байгууллагын жендэрийн дэд салбар зөвлөлөөс сургалтын үр дүнд албан хаагчд жендэрийн талаарх ойлголт нэмэгдэж, судалгаа, шинжилгээ боловсруулах, үнэлгээний аргачлалд жендэрийн агуулгыг тусгах, мэдээ мэдээлэл, чадавхтай болно гэж үзэж байна.
Мөн тус сургалтын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн арга зүйч О.Хишигзул, О.Болорчимэг нар "Авилгын тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх" сургалт, мэдээллийг хийлээ.



ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СУДАЛГААНЫ ИНСТИТУТ