Өглөөний уулзалт хийлээ


  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон салбарын удирдлагууд хөдөлмөрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, мэргэжлийн холбоод болон холбогдох байгууллагуудтай ажил хэрэгч “Өглөөний уулзалт” хийлээ.

  Тус уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институттэй хамтран ажилладаг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд болон хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 130 орчим байгууллага оролцож, санал хүсэлт, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэв.

  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны буюу 5-10 жилийн эрэлт, нийлүүлэлтийн таамаглалыг энэ онд багтаан гаргахаар гадаад, дотоодын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байгаа талаар дурдсан.

  Мөн “хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээг илүү үр дүнтэй, тооноос чанарт шилжсэн байдлаар хэрэгжүүлэх, орон нутгийн онцлогт тулгуурлсан төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2024 оны төсвийн төслийг үр дүнд суурилсан төсөвлөлтийн аргаар боловсруулан, батлуулсан юм.

  Цаашид Засгийн газрын болон зарим салбарын бодлого, үйл ажиллагаа, аймаг, орон нутгийн санал, санаачилгад тулгуурлан, хөтөлбөр арга хэмжээг уялдаа холбоотойгоор зохион байгуулах асуудлыг анхааран ажиллаж байна” гэлээ.

  Энэ үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, үйл ажиллагааны талаар болон хууль эрх зүйн шинэчлэлийн талаарх мэдээлэл, танилцуулгыг холбогдох албаны хүмүүс өгсөн.

  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон холбогдох журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тал дээр ТББ-ын оролцоо чухал тул хамтарсан ажлын хэсэг гаргах, хөдөлмөрийн зах зээлийн судалгааны үр дүнг танилцуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх төрийн бус байгууллага оролцогч талуудын уялдаа холбоог хангах, оролцоог тодорхой болгох талаар зураглал гаргаж хамтран ажиллахаар боллоо.















ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СУДАЛГААНЫ ИНСТИТУТ



БУСАД МЭДЭЭ

10/01/2020
АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
09/23/2020
САЙН ДУРЫН НИЙГМИЙН ДААТГАЛД ГАР УТАСНААСАА ХАМРАГДААРАЙ
09/21/2020
НИЙГМИЙН ДААТГАЛЫН АРХИВ БҮРЭН ЦАХИМЖЛАА
09/14/2020
“Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан
09/14/2020
“Ажил мэргэжлийн лавлах”-ын жагсаалтыг баталлаа
09/10/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо
08/25/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо
08/18/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг болно
08/13/2020
Социологийн тухай товчхон
08/07/2020
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах тал дээр анхаарч ажиллана