Судалгааны товч тайлбар: |
Дэлхийн олон оронд, тэр дундаа шилжилтийн эдийн засагтай орнуудад ашиглагддаг хөдөлмөрийн зах зээлийн судалгааны шилдэг аргачлал болох барометрийн аргачлал нь хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны эрэлтийн чиг хандлагыг тодорхойлоход нэн тохиромжтой байдаг. Энэхүү аргачлал нь асуулгаар мэдээлэл цуглуулдаг бөгөөд тодорхой хугацааны давтамжтайгаар, адил түүврийг хамруулан тогтмол хийснээр хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтийн зүй тогтлыг тодорхойлж болдогоороо онцлог юм. Манай судалгааны баг 2010 онд Монголын Мянганы Сорилтын Сангийн Техник мэргэжлийн боловсрол сургалтын төслийн хүрээнд Их Британийн Кембридж Эдюкейшн болон Монголын МЭК ХХК-ийн хамтарсан багийн хийсэн "Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа"-нд оролцсон туршлагадаа тулгуурлан Барометрийн судалгааг анх удаа бие даан гүйцэтгэлээ. Тус судалгааны зорилго нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн чиг хандлагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл (ажиллах хүчний хөдөлгөөн, зөрүү ба ажил олгогчдын хүлээлт)-ийг боловсрол ба хөдөлмөр эрхлэлтийн салбарт өгөхөд оршино. |