Судалгааны товч тайлбар: |
Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн судалгааг хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдлыг судалж, бодлого боловсруулагчдад хандсан санал, зөвлөмж боловсруулах зорилгоор гүйцэтгэлээ. Судалгаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 6 аймгийн 14 сумын нийт 504 аж ахуй нэгж байгууллага, 1004 ажилтан, 70 туслах малчин,14 төлөөллийн байгууллагын оролцогчдыг хамруулсан. Бизнес, регистрийн сангийн бүртгэлд үндэслэн нийт судалгаанд хамрагдсан байгууллагын 56.3% нь Улаанбаатар, 43.7% нь бусад орон нутгаас санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон. |