СУДАЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ

Он: 2014
Судалгааны нэр: Албан бус хөдөлмөр эрхлэлтийн бүтэц, төлөв байдлын судалгаа - 2013
Судалгааны төрөл: Хөдөлмөрийн зах зээл
Судалгааны товч тайлбар: Ази, Номхон далайн хөгжиж байгаа олон орнуудын хувьд албан бус секторт хөдөлмөр эрхлэгчид нь ажиллах хүчний тодорхой хувийг эзэлж байна.

Монгол Улсын хувьд албан бус хөдөлмөр эрхлэлт нь хүн амын тодорхой хэсгийг хамарч байгаа бөгөөд ажиллах хүчний 2013 оны судалгааны үр дүнгээр нийт ажиллах хүчний 17 орчим хувийг албан бус секторт ажиллагчид бүрдүүлж байна.

Дэлхийн улс орнуудын нөхцөл байдал, онцлог шинжүүдээс хамааран албан бус хөдөлмөр эрхлэлтийн үзэл баримтлал нь уян хатан байхын сацуу хэрэглэж байгаа тодорхойлолтууд, хамрах хүрээ нь харилцан ялгаатай байсаар байгаа. Манай Улсын хувьд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас гаргасан үзэл баримтлалыг үндэсний түвшинд нийцүүлэн хэрэглэж байна. Тус судалгааг Олон Улсын нийтлэг аргачлалд нийцүүлэн албан бус хөдөлмөр эрхлэлтийн хамрах хүрээг тогтоож, судалгааны нэгжээ сонгон судалсан болно.
Хавсралт файл: Файл харах
 Буцах