Судалгааны товч тайлбар: |
Монгол Улсын нийгэм, эдийн засаг тэр дундаа хүн ам, хөдөлмөрийн зах зээлийн суурь үзүүлэлтийг өмнөх онуудынхтай зэрэгцүүлэн харуулсан статистик мэдээллүүдийг нэгтгэсэн товхимолыг хөдөлмөрийн салбарын ажилтан, уг зах зээлийг сонирхон ажилладаг эрдэмтэн судлаачид болон бусад хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Товхимолыг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд бүхий албан ёсны статистик мэдээллүүд, мөн хөдөлмөрийн салбарын ажил үйлчилгээний 2010 - 2015 он хүртэлх таван жилийн статистик тоо мэдээгээр баяжууллаа. Хөдөлмөрийн зах зээлийн статистик мэдээллийн товхимол нь үнэн зөв, цогц мэдээллээр хэрэглэгч та бүгдийн хэрэгцээг нэг дор хангахуйц мэдээлэл болж чадсан гэдэгт найдаж байна. Бид энэхүү "Хөдөлмөрийн зах зээлийн статистик мэдээлэл" товхимолыг жил бүрийн шинэ тоо мэдээллээр баяжуулан хүргэх ба товхимолын талаарх таны саналыг хүлээн авч хамтран ажиллахдаа таатай байх болно. |