СУДАЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ

Он: 2018
Судалгааны нэр: Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа
Судалгааны төрөл: Хөдөлмөрийн зах зээл
Судалгааны товч тайлбар: Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны эрэлтийг тодорхойлох зорилго бүхий барометрийн судалгааг 9 дэх жилдээ гүйцэтгэн, үр дүнгийн тайланг танилцуулж байна. Судалгааны үр дүн нь салбарын бодлогод төдийгүй эрдэмтэн, судлаачид, чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажиллагчдад ач холбогдол бүхий мэдээлэл болсоор ирснийг хэлэхэд таатай байна. Бидний судалгаа нь төрийн удирдлага болон батлан хамгаалахын үйл ажиллагаа, олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбаруудаас бусад 18 салбарын хүрээнд хийгдсэнээрээ онцлог юм. Энэхүү судалгаа нь олон улсын аргачлалын дагуу хийгддэг бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн ирэх нэг жилийн хугацаан дахь ажиллах хүчний эрэлт хэрэгцээг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар, бүс нутгийн байршлаар, ажил мэргэжил бүрээр тодорхойлохын зэрэгцээ өнгөрсөн жилийн ажил мэргэжлийн хомсдолыг мөн дээрх үзүүлэлтүүдээр тодорхойлон гаргадаг болно. Энэ удаагийн судалгаагаар бид 2019 оны хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчний эрэлт хэрэгцээ, өнгөрсөн жилийн ажиллах хүчний хомсдолыг тодруулан, тайлагнаж байна. Та бүхэн судалгааны үр дүнтэй танилцан, өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглахын зэрэгцээ судалгааны арга, аргачлалтай холбоотой санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран ажиллахыг хүсье.
Хавсралт файл: Файл харах
 Буцах