СУДАЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ

Он: 2019
Судалгааны нэр: Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа (2015-2016 оны төгсөгчид)
Судалгааны төрөл: Хөдөлмөрийн зах зээл
Судалгааны товч тайлбар: Уг судалгаа нь мөшгөх судалгааны арга, аргачлалын дагуу зохион байгуулагддаг, үндэсний хэмжээнд төлөөлөх чадвар бүхий томоохон түүвэр судалгаа юм. Энэ удаагийн судалгаанд 2015-2016 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллеж болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчдийг гурав дахь жилдээ хамрууллаа. Хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийг ажил мэргэжлийн түвшинд судлах явдал нь бодлого боловсруулахад ихээхэн ач холбогдолтой. Тодруулбал, төгсөгчдийн ХЗЗ дэх өөрчлөлтийг хянах, түүний дотор ажилгүйдлийн шалтгааныг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлд бэлэн буй ажлын байрны шаардлагад сургалтын байгууллагаас нийлүүлэгдэж байгаа мэргэжилтний ур чадвар нийцэж байгаа эсэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, тэдний хэтийн төлөвлөгөө зэрэг асуудлыг тоон болон чанарын үзүүлэлтээр дамжуулан судалж та бүхэнд үр дүнгийн тайланг талилцуулж байна.
Хавсралт файл: Файл харах
 Буцах