Судалгааны товч тайлбар: |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь нийгмийн халамжийн үйлчилгээний хэрэгжилт, түүний үр нөлөөг судлах, үйлчилгээг сайжруулах санал, зөвлөмж боловсруулах зорилго бүхий судалгааг тогтмол хийдэг билээ. Бид энэ удаад ахмад настны тухай хуулийн 8.1.1-д зааснаар сонсох, харах эрхтний ортопед тусгай хэрэгсэл худалдан авсан болон дотоотод хийлгэсэн зардлын үнийг таван жилд нэг удаа нийгмийн халамжийн сангаас нөхөн олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.1.4-д зааснаар 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн болон худалдан авсан ортопед, тусгай хэрэгслийн үнийг гурван жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох үйлчилгээний хэрэгжилт, үр нөлөөг судлах, санал зөвлөмж боловсруулах ажлын хүрээнд “Нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ – Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдэд олгох ортопед болон тусгай хэрэгслийн үнийн хөнгөлөлт” судалгааг батлагдсан удирдамжийн дагуу гүйцэтгэн, үр дүнгийн тайланг танилцуулж байна. Та бүхэн судалгааны үр дүнтэй танилцан, өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглахын зэрэгцээ судалгааны арга, аргачлалтай холбоотой санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран ажиллахыг хүсье. |