Судалгааны товч тайлбар: |
Монгол Улсын хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндсэн үзүүлэлтийн 2021 оны эмхэтгэлийг өмнөх 5 жилийн үзүүлэлттэй харьцуулан Та бүхэнд толилуулж байна. Энэхүү эмхэтгэлээс 2017-2021 оны хүн ам, хөдөлмөрийн талаарх үндсэн үзүүлэлт, Нийгмийн даатгал, халамжийн хууль, тогтоомжийн хүрээнд үзүүлсэн үйлчилгээнд хамрагдсан хүн, зарцуулсан хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахаас гадна аймаг, дүүрэг, бүс, улсын дүнгээр мэдээллийг эмхэтгэн, англи хэлээр ашиглах боломжийг бүрдүүллээ. “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын статистик” нэртэй эмхэтгэлийг хэрэглэгчдэд ойлгомжтой хүртээмжтэй болгох зорилгоор үзүүлэлтийг тооцох аргачлал, нэр томъёоны тайлбарын хамтаар хэвлүүлж байгаа ба Та бүхний ажилд байнга ашиглагдана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс эрхлэн гаргадаг судалгаануудыг сайжруулах, бидэнтэй хамтран ажиллах санал хүсэлтээ ирүүлвэл бид баяртай хүлээн авах болно. |