СУДАЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ

Он: 2022
Судалгааны нэр: Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын статистик-2022
Судалгааны төрөл: Нийгмийн хамгаалал
Судалгааны товч тайлбар: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт нь хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын статистик эмхэтгэлийг 2017 оноос хойш эмхэтгэн гаргаж байна. Монгол Улсын хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндсэн үзүүлэлтээр 2022 оны эмхэтгэлийг сүүлийн 5 жилээр, аймаг, дүүрэг, нийслэл, бүс, улсын дүнгээр нэгтгэн тооцож, Монгол, Англи хэл дээр бэлтгэн нийтэд тархааж байна. “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын статистик” эмхэтгэлийг ойлгомжтой, хүртээмжтэй болгох зорилгоор үзүүлэлтийг тооцох аргачлал, нэр томьёоны тайлбар зэргийг нийтэлсэн бөгөөд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, эрдэмтэн, судлаачид болон статистик тоо мэдээлэл хэрэглэгчдэд үнэ цэнтэй мэдээллийн эх үүсвэр болж чадна гэдэгт итгэлтэй байна.
Хавсралт файл: Файл харах
 Буцах