Судалгааны товч тайлбар: |
Уг судалгааны зорилго нь Хөдөлмөрийн судалгааны институтээс 2013 онд хийсэн "Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа"-нд хамрагдсан төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн өөрчлөлтийг мөшгөн судалж дүн шинжилгээ хийхэд оршино. Энэ удаагийн судалгаанд төгсөгчдийн боловсрол, гэр бүлийн амьдралд гарсан өөрчлөлт, нэг жилийн өмнө болон одоо хийж байгаа ажилтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, дахин суралцсан эсэх, ажил хайж байгаа болон ажилгүй байгаа төгсөгчдийн цаашдын зорилгыг тусгасан. Судалгаанд 1017 төгсөгч хамрагдсан ба ИДС төгсөгчдөөс 731, МСҮТ төгсөгчөөс 286 төгсөгч хамрагдсан. |